ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг БНФУ-ын “ПОМА” компанийн төслийн менежер Чарли Коддериц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Францын талаас төслийн ерөнхий танилцуулга, зураг төслийн талаар мэдээлэл хийж, Онцгой байдлын байгууллагаас дүүжин тээврийн барилга угсралт болон ашиглалтын явцад аюулгүй байдлыг хэрхэн хангах, үнэлэх, хяналт тавих зэрэг асуудлаар санал солилцсон юм.
Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Онцгой байдлын байгууллагаас өндрөөс авран хамгаалах чадавхын судалгааг хийж байна. Төсөлтэй холбогдох үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, өндрөөс аврах ажиллагааны техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдал болон хяналт, шалгалт зохион байгуулах чиглэлийн судалгааны үр дүнг үндэслэн аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллана.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд “Ub smart card”, “Ubcard” гэсэн...
tentsver.mn | 13 цагийн өмнө
Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах...
tentsver.mn | 13 цагийн өмнө