Нийтийн тээврийн үйлчилгээнд “ubsmartcard”, “ubcard” гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна.
Хэрвээ та "ubcard" төхөөрөмжөөр төлбөрөө төлөх бол дамжин суух хөнгөлөлтийг хэрхэн эдлэх вэ?
- Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ Зорчигч та UBCARD аппликейшн татаж авах эсвэл UB CARD -аа худалдан авсан байх ёстой.
- Хэрэв та UBCARD аппликейшн татаж авсан бол автобусанд суухдаа урд талын төхөөрөмжид виртуал картаа уншуулаад, буухдаа уншуулах шаардлагагүй 3 удаа дамжин суугаарай.
- Та UBCARD аппликейшн татаж аваад QR кодоо төхөөрөмжийн дээд хэсэгт уншуулж болно. Та QR код ашиглан төлбөрөө төлсөн бол мөн буухдаа уншуулах шаардлагагүйгээр 3 удаа дамжин сууна.
- Хэрвээ та UB CARD -аа худалдан авсан бол автобусанд суухдаа уншуулаад буухдаа дахин уншуулах шаардлагагүй.
- Та UB CARD -аа киоск төхөөрөмжөөс худалдан авах бүрэн боломжтой
Хэрвээ та ub smart card төхөөрөмжөөр төлбөрөө төлөх бо дамжин суух хөнгөлөлтийг хэрхэн эдлэх вэ?
- Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ Umoney карт эсвэл Банктай хамтарсан Umoney карттай байх.
- Банктай хамтарсан карт мөн эсэхийг шалгахдаа банкны картын ард байрлах 1615-аар эхэлсэн 16 орон бүхий Umoney картын дугаар байгаа эсэхийг шалгана.
- Umoney картаа цэнэглэнэ. Банктай хамтарсан карт бол дансандаа 5000-аас дээш төгрөгтэй байх.
- Автобусанд суухдаа Umoney төхөөрөмжид картаа дарах.
- Автобуснаас БУУХ БҮРДЭЭ Umoney төхөөрөмжид картаа дарах.
1 удаа төлбөр төлж тухайн өдөртөө 3 удаа дамжин суух боломжтой.
Хамтарсан карт: Голомт банкны Т карт, ХХБанкны Бритто Классик, Бритто Эйнштейн карт, Хаан банкны К карт, Хас банкны Тэмүүлэл карт
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд “Ub smart card”, “Ubcard” гэсэн...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Улс төр
Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах...
tentsver.mn | 13 цагийн өмнө