
Улаанбаатар хот орчимд газрын гүний дулааны нөөцийг тодорхойлох урьдчилсан суурь судалгааг хийх гурван талт гэрээг өнөөдөр байгууллаа. Тус судалгааг Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид хийж гүйцэтгэх юм.
Газрын гүний дулааны нөөцийг тодорхойлсноор байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй дулааны тогтвортой эх үүсвэрийг төсөл, хөтөлбөрүүдэд нэвтрүүлэх өндөр ач холбогдолтой. Улаанбаатар хот 2025 оныг Бүтээн байгуулалтын жилээр зарлаж, агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй билээ. Төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газрын зүгээс мөн дэмжиж, 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон тодорхойлж, нийслэл төдийгүй улс орны хөгжилд хувь нэмэр оруулах тэдгээр төслүүдийг бодит ажил хэрэг болгохоор уялдаатай ажиллаж байна.
Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачдын гүйцэтгэх уг судалгаагаар Улаанбаатар хот орчмын газрын гүний дулааны потенциалийг тодорхойлох, үнэлгээ, хийх, дулаан хангамжид хэрхэн ашиглах боломжийг судална. Нарийвчилбал, Улаанбаатар хот орчимд өмнө нь хийгдсэн геологи, гидро-геологи ба геофизикийн судалгааны ажлын үр дүнгүүдийг нэгтгэн дүгнэж, боломжит байрлалд геофизикийн хэмжилт ба геохимийн дээжлэлт хийж дүгнэлт гаргах, Улаанбаатар хот орчимд өмнө хийгдсэн ба шинээр хийгдэх геофизикийн хэмжилтийг нэгтгэн боловсруулан тухайн орчмын геотермаль потенциалын зураглал зохиох, хэтийн төлөв бүхий талбайг ялгах зэрэг суурь судалгааг хийх юм.
Судалгааны үр дүнд Улаанбаатар орчмын геотермаль потенциалын зураглал, геотермаль болон гидрогеологи резерварын шинж чанарыг үзүүлсэн концепцийн загвар болон зорилтот орон зайд нарийвчилсан 3D цахилгаан эсэргүүцлийн загварыг гаргана. Геологи, гидрогеологи, геохимийн тайланг боловсруулж, цаашид судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болно.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Чингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ
tentsver.mn | 3 минутын өмнө


Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дуус...
tentsver.mn | 37 минутын өмнө


УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчи...
tentsver.mn | 14 цагийн өмнө



Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210....
tentsver.mn | 18 цагийн өмнө






















