
ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний болон менингитийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа “Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд идэвхжилийн хэмжээнд байна. Амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн 6 хувьд нь томуугийн өвчлөл эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулбал 1.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Орны ачаалал багавтар байна. Нэмэлтээр ор дэлгэлт цөөрсөн байна. Амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн 60-70 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Үүний 40 гаруй хувийг 1-5 хүртэл насны хүүхэд эзэлж байна. Иргэд бага насны хүүхдэд нь томуугийн шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүй, эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх хэрэгтэй. Хаврын улиралд томуу өвчлөлийн суурин дээр дараагийн халдварт өвчинд өртөх эрсдэлтэй” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дуус...
tentsver.mn | 22 минутын өмнө


УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчи...
tentsver.mn | 14 цагийн өмнө



Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210....
tentsver.mn | 18 цагийн өмнө























Бөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашигла...
tentsver.mn | 2025-02-10

