
БГД-ийн 22-р хороонд нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ гэр бүлээс цэрэгт явсан хүү нь амьд үлдсэн ба цэргээс чөлөөгөөр ирээд хэвлэлд мэдээлэл өгсөн юм.
Уг мэдээллийн дараа цагдаагийн байгууллагаас тухайн хэргийн талаар мэдээллийг өгсөн бөгөөд үүний араас тус гэр бүлийн нөхцөл байдал, тусламжаар гэр өгсөн болохыг нотлохдоо гурван хүүхдийг нь зогсоогоод авсан гэрэл зураг бүхий мэдээлэл сошиал сүлжээнд цацагдсан.Иргэдийн зүгээс хувь хүний мэдээллийг ийнхүү олон нийтэд задруулсанд дургүйцлээ илэрхийлж байна. Цагдаагийн байгууллага, алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааны нууцыг чандлан хадгалах үүрэгтэй бөгөөд олон нийтийн сүлжээнд гарсан дээрх мэдээллийг үнэн бодит эсэхийг шалгаж, задруулсан албан тушаалтныг олж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг мэдээллээ.
2
Тийм
Зүрх
Инээдтэй
Гунигтай
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Д.АМАРБАЯСГАЛАН: Xэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
tentsver.mn | 9 цагийн өмнө

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ТОП 10 ТӨРИЙН...
tentsver.mn | 17 цагийн өмнө




























