Утаажилтын бүсээс 23 иргэнийг гаргаж аварчээ

Admin | 2025-02-10


   Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо байшингийн хажуугаас гал гарч байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 16:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 7х4 метрийн хэмжээтэй байшингийн 1х1 метрийн хэмжээтэй усны өрөөнд гал гарч байсныг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймаг, Даланзадгад сум 4 дүгээр баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 19:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг  очиход иргэн Б-ын 4 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 22:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн, залгаа 5х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 01:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 23 иргэнийг гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)