
Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл “Өнгө нэм” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Амгалан-Эрдэнэтэй нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын менежментийг сайжруулах чигэлээр иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд талууд Go-recycle буюу “Хогоо дахин боловсруулцгаая" нөлөөллийн ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд аж ахуй нэгж байгууллагуудад хог хаягдлыг ангилан ялгах мэдрэгчтэй зориулалтын савыг байршуулна. Эдгээр ангилсан хог хаягдлыг тусгай зориулалтын машинаар цуглуулан тээвэрлэж, дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэх юм.
Сүхбаатар дүүрэг 2017 онд нийслэлийн хэмжээнд анх удаа “Хог хаягдлын ухалааг систес”-ийг нэвтрүүлсэн. БНСУ-ын туршлагаар хэрэгжүүлсэн уг ажлын хүрээнд 1-20 дугаар хорооны нийтийн эзэмшлийн талбайн хогийн савыг гэрэлтүүлэг, нэг чигийн олон 360 эргэх хяналтын камер бүхий тохижилттой болгосон. Ингэснээр хог тээвэрлэлтэд хяналт тавьж, зориулалтын бус хог хаях зөрчлөөс гадна нийтийн эзэмшлийн гудамж талбайд үйлдэгдсэн хулгайн гэмт хэргийг илрүүлэх ач холбогдолтой жишиг ажил болсон. Тэгвэл хог хаягдлын энэхүү менежментээ улам сайжруулахаар ажиллаж байна.
Хог хаягдлаас үнэ цэнэ бий болгох “Go Recycle” буюу “Дахин боловсруулцгаая” нөлөөллийн ажил нь олон нийтийг хог хаягдлаа ангилан ялгах дадал зуршил болгох, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй дахин боловсруулах үйлдвэрүүдийн талаар нэгдсэн мэдээллийн санг үүсгэх, тэднийг цэвэр түүхий эдээр хангах зорилготой юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Чингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ
tentsver.mn | 7 минутын өмнө


Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дуус...
tentsver.mn | 41 минутын өмнө


УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчи...
tentsver.mn | 14 цагийн өмнө



Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210....
tentsver.mn | 18 цагийн өмнө






















