Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам болон Боомтын зөвлөл хамтран Замын-Үүд авто замын боомтын ачаа тээврийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга Г.Гантулга "Коронавируст халдвараас шалтгаалж, авто замын хилийн боомтын үйл ажиллагааг аравдугаар сарын 13-наас зогсоосон байсан. Харин арваннэгдүгээр сарын сүүлээр чингэлэг тээврээр хийх боломжтойг БНХАУ-ын талаас мэдэгдсэн. Үүнээс хойш бэлтгэл ажлыг хангаснаар чингэлэгт тээврийг хийж эхлээд 7-8 хонож байна. Тээвэрлэлт энэ сарын 11-нд эхэлж анх 20 гаруй чингэлэг оруулж байсан бол сүүлийн өдрүүдэд 65-69 болж өссөн.Тээвэрлэлт зохион байгуулалтын тухайд хилийн 0 цэгээс логистикийн төв хүртэл хилийн цэргийн албаныхан тээвэрлэж, тэндээс жолооч нар тээвэрлэн Улаанбаатар хотод хүргэж ирж байгаа.Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээвэрлэлтийн үнэ 3.5 сая төгрөгийн ханштай болж буурсан. Энэ нь хуучин үнэдээ нэлээд дөхсөн байгаа" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 6 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14