
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар Стандарт, хэмжил зүйн газраас үнэт эдлэлийн дэлгүүрүүдэд сорьцын баталгаа болон жин хэмжүүрийн ээлжит хяналтыг хүнсний 1-р дэлгүүрийн урд байрлах үнэт эдлэл, мөнгөн аяга зарж борлуулдаг дэлгүүрүүдэд хийлээ.
Урьдчилан сэргийлэх хяналтыг нийслэл болон 21 аймгийн нутаг дэвсгэрт үнэт металл, эрдэнийн чулуун эдлэл худалдан борлуулдаг худалдааны төв болон дэлгүүр (лангуу, түрээслэгч)-т үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй нийт 150 иргэн, хуулийн этгээдийг хамруулж байгаа юм. Мөн энэхүү ажлыг иргэн, аж ахуй нэгж байгууллагын гомдол хүсэлтийн дагуу болон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж буй зар, сурталчилгааны хүрээнд хийж гүйцэтгэж байна. СХЗГ-ын Сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбат: “Өнөөдрийн хяналт, шалгалтад хамрагдсан дэлгүүрүүдэд импортоор орж ирсэн үнэт эдлэлээс 4 мянга орчим нь эрдэнийн чулуу тодорхойлох гэрчилгээ аваагүй мөн сорьцын баталгааны тэмдэггүй зарагдаж байна. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагч албан шаардлага хүргүүлнэ. Мөн цахим худалдаа бүх салбарт тэр дундаа үнэт эдлэл, эрдэнийн чулууг фейсбүүк лайваар зарж борлуулж буй асуудал нэмэгдэж байна. Цахимаар үнэт эдлэл, эрдэнийн чулуу чиглэлийн бараа бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангагдсан эсэхийг тодорхойлох боломжгүй учраас иргэд үнэт эдлэлийг цахимаар худалдан авалт хийхээс татгалзах нь эрсдэлээс өөрийгөө хамгаална. Хэрэв худалдан авалт хийх гэж буй бол эрдэнийн чулууны гэрчилгээ, сорьцын баталгааны тэмдэг, гаднын улсаас импортлогдсон бол тухайн улсын стандартын шаардлага хангасан сертификат зэргийг шаардаж, шалгаж авах нь зүйтэй байна” хэмээн онцлон хэллээ.
Уг хяналтаар иргэн, хуулийн этгээд нь арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх, эрдэнийн чулууны гэрчилгээтэй эсэх, сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэх, худалдаа үйлчилгээний төлбөр тооцоонд ашиглаж буй хэмжих хэрэгслийн загварыг батлуулж, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн эсэх, импортын гарал үүсэл тодорхой бус алт, мөнгөн эдлэлийг сорьцын баталгаажуулалтад хамруулсан эсэх зэрэгт анхаарч ажиллаж байна. Илэрсэн зөрчлийг Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох хууль, дүрэм журмын дагуу арилгуулах арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж, зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч ажиллана.
Урьдчилан сэргийлэх хяналтын ажил 2025 оны 2-р сарын 01-ний өдрөөс 2025 оны 9-р сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Чингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ
tentsver.mn | 3 минутын өмнө


Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дуус...
tentsver.mn | 37 минутын өмнө


УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчи...
tentsver.mn | 14 цагийн өмнө



Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210....
tentsver.mn | 18 цагийн өмнө






















