
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын баруун бүсийн иргэдтэй хийх уулзалтууд Увс аймгийн Тариалан, Өндөрхангай сумдад үргэлжиллээ. Энэ үеэр тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий шинэ парламент намрын ээлжит чуулганаараа хэлэлцэн баталсан онцлох хууль тогтоомжуудаас танилцуулав.
Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд, эрх зүйн орчныг шинэчлэх “Гурван төгөлдөршил” бодлогыг танилцуулж, энэ парламентын ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөнд хүн төвтэй хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхээр тусгасныг тодотголоо. Тэрбээр, хот, хөдөө хаана ч нийгмийн амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж буй энэ цагт хуулийг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилж, аливаа хүний эрхийн зөрчил үүсэхгүй байх урьдач нөхцөлийг бүрдүүлэх нь чухал хэмээв.
Улсын Их Хурлын дарга баруун бүсийн аймгууд эдийн засгийн интеграцид нэгдэж, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлээ бий болгох нь бүсчилсэн хөгжлийн бодлогын үндсэн чиглэл гэдгийг онцоллоо. Өөрөөр хэлбэл зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, аймгуудын онцлогт нийцсэн хөгжлийн бодлого зэргийг уялдуулан хэрэгжүүлэхийг зорьж байна гэв. Энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тариалан суманд үүрэн холбооны дахин дамжуулах станц байгуулах, эрчим хүчний шугам сүлжээний хүчдэл сайжруулах ажлуудыг тусгажээ.
Тариалан сумын иргэдийн 80 гаруй хувь нь газар тариалан эрхэлдэг атал салбарын бодлого төвийн бүс рүү зонхилон чиглэдэг нь хүртээмжгүй байгааг уулзалтад оролцогчид хэлж байв. Иргэдийн зүгээс өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, Шинэ хоршоо хөдөлгөөнийг эрчимжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч өгөхийг хүслээ. Түүнчлэн хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар санал хүсэлтээ илэрхийлэв.
Өндөрхангай сумын ерөнхий боловсролын сургуулийн байр 350 хүүхдийн багтаамжтай ч 700 гаруй сурагчтай сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Анги дүүргэлт хэтэрсэн, сургалтын материаллаг бааз хангалтгүй байдгийг уулзалтад оролцогчид хэллээ. Түүнчлэн, иргэд хуулиа мэддэггүйн улмаас эрх ашиг нь хөндөгддөг, нөгөөтээгүүр төрийн үйлчилгээг бүрэн авч чаддаггүй, хүнд сурталтай тулгардаг зэрэг асуудлуудыг дэвшүүлэв. Иймд иргэний асуудлыг биш төрийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэсэн хуулиудыг шинэчлэх ёстойг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тодотгосон юм.
Газар тариалангийн тулгуур бүсэд хамаарах Увс аймгийн хувьд баруун бүсийнхний гурил, хүнсний ногооны хэрэгцээг хангах бүрэн боломжтойгоос гадна өөрсдийн онцлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгаа төрөлжүүлж, аялал жуулчлал нэмэгдэх давуу талтайг дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн...
tentsver.mn | 15 цагийн өмнө

Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй 768 стандартаас 20 хувь н...
tentsver.mn | 18 цагийн өмнө

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо “Гашуунсухай...
tentsver.mn | 18 цагийн өмнө









Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210....
tentsver.mn | 2025-02-18



















Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
















Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 2 Жилийн өмнө

Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө


