
УИХ-ын гишүүн, Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилыг өнөөдөр /2024.02.18/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, хоёр орны ард түмэн олон арван жилийн түүхэн найрсаг харилцаатайг онцлоод, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойг энэ жил хамтдаа тэмдэглэж байгааг тодотгосон. Тэрбээр, Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш хэмээгээд, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлтэй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн. Элчин сайд Ян Вытопил, хоёр улсын харилцаа гүн гүнзгий, амжилттай явж ирснийг дурдаад, боловсрол, хууль сахиулахын салбар, байгаль орчныг хамгаалах чиглэлээрх хамтын ажиллагааны талаар мэдээлэл танилцуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтээр Чех Улсад өдгөө 29 оюутан суралцаж байгаа бөгөөд энэ жил 20 гаруй оюутан элсэнэ хэмээн төсөөлж байгаагаа Элчин сайд мэдээлээд оюутан солилцооны хөтөлбөрийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Түүнчлэн БНЧУ-ын талаас Дорнод аймгийн Нөмрөг суманд тахь нутагшуулах, говийн зэрлэг тэмээ болох хавтгайг хамгаалах төсөл хэрэгжүүлэх, Чингис хааны музей, Монголын нутгаас олдсон үлэг гүрвэлийн олдворын музейг Чех Улсад нээх талаар төлөвлөөд байгаа талаар танилцуулаад, УИХ, Парламентын бүлгүүдийн зүгээс онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, хоёр улсын харилцаанд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэлээ. Тэрбээр Парламент, Засгийн газар, төрийн байгууллагууд, иргэд хоорондын ойр дотно харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн...
tentsver.mn | 15 цагийн өмнө

Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй 768 стандартаас 20 хувь н...
tentsver.mn | 18 цагийн өмнө

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо “Гашуунсухай...
tentsver.mn | 18 цагийн өмнө









Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210....
tentsver.mn | 2025-02-18



















Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
















Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 2 Жилийн өмнө

Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө


