Хагас жилд багтаан салбарын үйл ажиллагаанд процессын дахин ИНЖЕНЕРЧЛЭЛ хийнэ

Admin | 2025-02-26


   Стандарт, хэмжил зүйн салбарын ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа, зохион байгуулалтыг сайжруулах, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлээр процессыг дахин инженерчлэлийг хэрэгжүүлэхээр болсон юм. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга, Стандарт, хэмжил зүйн газрын даргын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хоёр дахь уулзалтыг /2025.02.25/ хийлээ. Уулзалтаар 2025 оны 06 дугаар сард багтаан зохион байгуулахаар боллоо. Уг ажил нь Стандарчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчлэлтэй холбогдуулан зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Процессыг дахин инженерчлэлийг хэрэгжүүлснээр шинэчлэх шаардлагатай үйл ажиллагаа эрчимжиж, оролцогчдын уялдаа холбоо, ажил, үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, шат дамжлагыг багасгах арга замыг тодорхой болох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)