Стандартыг баталгаажуулах мэдээллийн нэгдсэн сантай болж байна

Admin | 2025-03-17


   Монгол Улсын Ерөнхий сайдын 1 дүгээр албан даалгавар, Шадар сайд С.Амарсайханы тушаалын дагуу Стандарт, хэмжил зүйн салбарыг цахимжуулах ажлын хүрээнд улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрийг стандарттай болгох баталгаажуулалтын мэдээллийн нэгдсэн сангийн ажлыг өнөөдрөөс эхэлж байна.

Энэхүү системийг ашиглалтанд оруулснаар төрийн албан хаагчдын ажлын бүтээмж сайжирч, аж ахуйн нэгж, иргэд төрөөс авах ажил үйлчилгээ эрчимчих юм. Баталгаажуулалтын мэдээллийн нэгдсэн сан, E-certificate.masm.gov.mn сайтын үйлчилгээ төр, хувийн хэвшлийн хүрээнд зохион байгуулагдана. Мөн төрд байгаа иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс авахгүйгээр зөвхөн тохирлын гэрчилгээ гаргуулж байхаар зохицуулагдсанаараа онцлог болсон гэж хэлж болно.

Дээрх ажлын хүрээнд эхний ээлжинд Стандарт, хэмжил зүйн салбарын баталгаажуулалтын бүх шинжээч баталгаажуулалтын системийг ашиглана. Тиймээс өнөөдөр сургалтад 21 аймаг болон Нийслэлийн баталгаажуулалтын шинжээч нарыг хамрууллаа. Цаашид итгэмжлэгдсэн баталгаажуулалтын тохирлын үнэлгээний бүх байгууллагуудыг бодлогоор уг системд оруулна гэж урьдчилсан байдлаар үзэж байна.

e-certificate.masm.gov.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)