Улаанбаатар төмөр зам ХНН Дулаан-Ерөө хоорондын 1.3 км замыг шинэчлэн солилоо

Admin | 2023-11-01


                          ДУЛААН-ЕРӨӨ ХООРОНДЫН 1.3 КМ ЗАМЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

Улаанбаатар төмөр зам ХНН Дулаан-Ерөө хоорондын 1.3 км замыг шинэчлэн солилоо.

               ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТ ИРЭХ АРВАННЭГДҮГЭЭР САРД ТӨМӨР ЗАМААР ХОЛБОГДОНО

Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн 7.1 км төмөр замын барилгын ажлыг энэ оны тавдугаар сарын 27-ны өдөр эхлүүлж, ирэх 11 дүгээр сард багтаан дуусгахаар ажиллаж байна.

              ГАШУУНСУХАЙТ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ ТЕРМИНАЛЫН БАРИЛГЫН АЖИЛ 76 ХУВЬТАЙ БАЙНА

Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын барилга угсралтын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус байгууламж нь жилд 18 сая.тн ачааг шилжүүлэн ачих хүчин чадалтай, ачилт, буулгалтын 74га талбайтай, 24 цагийн үйл ажиллагаатай бүрэн ашиглалтад орсноор 285 байнгын ажлын байр шинээр бий болно.

                              ХУУРАЙ БООМТ БАЙГУУЛАХАД ТӨРӨӨС БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаанаас “Монгол Улсын тээвэр, логистикийн салбар ба Хуурай боомт” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж Монгол Улсад байгуулахаар төлөвлөж буй “Хуурай боомт”-ын талаар төрөөс баримталж буй бодлого, арга хэмжээ, цаашдын зорилтын талаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад танилцуулав.

 

ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫН ТӨМӨР ЗАМЫН ХИЛ ХОЛБОЛТЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДЛЭЭ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д зохион байгуулагдаж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцох үеэр “Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, БНХАУ-ын Үндэсний Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Жөн Шаньжье нар гарын үсэг зурлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)