GenZ Loyalty урамшуулалт аян эхэллээ

Admin | 2024-04-15


  Шинэ үеийн хүүхэд, залуус санхүүгийн баталгаатай ирээдүйг бүтээхийн тулд бага наснаасаа санхүүгээ удирдаж, орлого, зарлагын ухаалаг шийдлүүдэд суралцсаар байна.  Голомт банкнаас хүүхэд, залуусынхаа санхүүгийн ухаалаг хэрэглээг дэмжин урамшуулах GenZ Loyalty аяныг он дуустал хэрэгжүүлж эхэллээ.

GenZ Loyalty аян гэж юу вэ?

GenZ Loyalty аян нь 22 ба түүнээс доош насны харилцагчдад тусгайлан зориулсан Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах бүрдээ оноо цуглуулж, цуглуулсан оноогоороо төрөл бүрийн урамшуулалд хамрагдах боломжтой санхүүгийн хөтөлбөр юм. Голомт банк энэхүү аяныг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй бөгөөд энэ хугацаанд нийт 100,000 гаруй залуу харилцагчдыг санхүүгийн зөв туршлага хуримтлуулахад нь тусалж, тэдний ухаалаг хэрэглээг урамшуулж чаджээ.

Оноо хэрхэн цуглуулах вэ?

Оноогоороо ямар урамшуулал авах боломжтой вэ?

Мөн та хөтөлбөрт хамрагдахдаа дараах санамжуудыг заавал уншаарай. Үүнд:

  • Gold, Green AMEX картын урамшуулал тусдаа хэрэгжиж байгаа тул тус картын гүйлгээнд оноо олгохгүй.
  • Тусгай нөхцөлтэй төгрөгийн хадгаламж, алтны хадгаламж, хөрөнгө оруулалтын хадгаламж, гадаад валютын болон байгууллагын хадгаламжуудад оноо олгохгүй.
  • Хөтөлбөрийн туршид нэг харилцагч харилцах данс шинээр нээсэн эхний 2 тохиолдолд, хадгаламжийн данс шинээр нээлгэсэн эхний 5 тохиолдолд, виртуал картаа идэвхжүүлсэн эхний 3 тохиолдолд тус тус оноо олгогдоно.
  • Хугацаа хэтрээгүй зээл болон кредит картын төлбөрт сард 2 удаа оноо олгоно. Ингэхдээ 1 төрлийн бүтээгдэхүүнд сард 1 удаа л оноо олгохыг анхаарна уу.
  • 100,000₮-өөс дээш цалингийн орлогод оноо тооцохдоо сард 5 удаа л оноо бодох боломжтой.
  • Зээл, кредит картын төлөлтийг хугацаандаа хийсэн тохиолдолд л оноо олгоно.
  • Хэрэв харилцагч таны хадгаламжийн данс хаагдсан тохиолдолд тухайн хадгаламжид олгогдсон оноо устахыг анхаарна уу.
  • Хамт олны нэхэмжлэх төлөхөд сард дээд тал нь 2 удаа оноо олгоно.
  • Хөтөлбөрийн туршид 1 харилцагчид дээд тал нь 20,000,000 оноо олгоно.
  • Таны бүтээгдэхүүн, үйлчилгээний ашиглалт бүрд оноо олгохдоо тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр нээлгэсэн, ашигласан өдрөөс хойш 2 өдрийн дараа таны Лояалти дансанд харагдана.

 

Цуглуулсан оноогоо харах, оноогоо ашиглан купон эсвэл сугалаа авахдаа loyalty.golomtbank.com болон SocialPay аппликэйшний “Loyalty” цэсийг ашиглаарай. Харин аянтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, сонирхсон зүйлээ 1800-1646, 7515-1111 дугаарт холбогдон лавлах боломжтой.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)