Зам, тээврийн салбар эхний 10 сарын байдлаар нийт 114.9 сая зорчигч тээвэрлэжээ

Admin | 2023-10-18


Зам, тээврийн салбар 2023.10.18-ны өдрийн байдлаар нийт 114.9 сая зорчигч, 79.1 сая.тонн ачааг бүх төрлийн тээврээр тээвэрлэлээ. Агаарын тээврээр 1.4 сая, төмөр замаар 1.6 сая, автотээврээр 111.8 сая зорчигч тээвэрлэв.Ачаа тээврийн хувьд автотээврээр нийт 51.7 сая.тонн ачаа тээвэрлэсэн. Үүнээс Гашуунсухайт боомтоор 727.1 мянган тонн, Шивээхүрэн боомтоор 429.7 мянган.тонн, Бичигт, Булган, Замын-Үүд, Ханги болон бусад боомтоор нүүрс, зэсийн баяжмал, газрын тос болон бусад бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн.Төмөр замаар 27.3 сая.тонн ачаа, өнгөрсөн долоо хоногт 701.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна. Үүнээс 24.5 сая тонн ачааг Улаанбаатар төмөр зам ХНН, 1.4 сая. тонн ачааг Монголын төмөр зам ТӨХК, 1.4 сая.тонн ачааг Тавантолгой төмөр зам ХХК тус тус тээвэрлэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)