Б.ЖАВХЛАН: Хүүхдийн мөнгө зогсвол үүнийгээ нөхөөд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шаардлага зайлшгүй тавигдана

Admin | 2022-01-17


Тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бид цар тахлын үетэй холбогдуулж халамжийн бодлогыг нэлээдгүй тэлсэн. Цар тахлаас өмнө тэтгэвэр, тэтгэмжийг жилийн инфляцтай уялдуулж, жилийн найман хувиар нэмдэг байсан бол 2020-2021 онд нэмэгдээгүй. Харин энэ үед цар тахалтай холбоотой халамж, хүүхдийн мөнгө болон бусад олон төрлийн халамжийг 20-30 хувиар нэмсэн. “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор 2020-2021 онд тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдээгүй.

Тэгвэл “Ковид-19” цар тахлын дараах нөхцөл байдалд хэрэв хүүхдийн мөнгө зогсвол түүнийгээ нөхөөд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх зайлшгүй шаардлага тавигдах ёстой.

Бид цар тахлын цаг үетэй холбогдуулж халамжийн бодлогыг тэлсэн. “Ковид-19”-өөс өмнө тэтгэвэр, тэтгэмжийг жилийн инфляцтай уялдуулж, жилийн найман хувиар тэтгэдэг байсан бол 2020-2021 онд нэмэгдээгүй. Энэ үед цар тахалтай холбоотой халамж, хүүхдийн мөнгө болон өөр олон төрлийн татвараар дамжин 20-30 хувиар нэмэгдсэн. Тийм учраас 2020-2021 онд тэтгэврийн хэмжээ нэмэгдээгүй. Харин “Ковид-19”-ийн дараах нөхцөл байдал буюу хүүхдийн мөнгө зогсвол үүнийгээ нөхөөд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шаардлага зайлшгүй тавигдах ёстой” гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)