Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Үндсэн хуулийн хүрээнд боломжийн гэж үзэж байгаа сайд нарыг ажиллуулж байгаа

Admin | 2022-01-18


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “Н.Алтанхуяг гишүүний хэлсэн үг бүртэй санал нэг байдаг. Гэхдээ Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн тус албанд ажиллаж байгаагүй юм шиг үг хэлэх онцгүй юм. Хоёрдугаарт, улс төр унтаа байдалтай байна. Учир нь, цар тахалтай, хил хаалттай байгаа. Гэхдээ би маш хүнд нөхцөл байдалд байна гээд улстөржөөд байж болно. Үе үеийн Засгийн газар иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа. Би өмнөх жилүүдэд ажиллаж байсан Ерөнхий сайд нарыг буруутгаж үг хэлж үзээгүй. Яагаад гэвэл, эхлүүлсэн ажлууд үргэлжилж, улстөржихгүй байх ёстой. Өмнө нь эхэлсэн Гашуун сухайтын ажил урагштай, нүүрсээ гаргадаг болчих юм сан. Н.Алтанхуяг гишүүний эхлүүлсэн 2013 оны төмөр замын тогтоол хэрэгжчихээсэй билээ гэдэг агуулгаар хандаж байгаа. Нэг ч өдөр ажиллаагүй сайдыг гоочлоод яах вэ дээ. Үндсэн хуулийн хүрээнд боломжийн гэж үзэж байгаа сайд нарыг ажиллуулж байгаа. Тиймээс гишүүд хэмжээ хязгаартай улстөржих нь зүйтэй болов уу. Улстөржилт байлаа гээд өнгөрсөн 30 жилд яасан юм бэ. Өмнө нь утаа байсан. Одоо шийдэл ярих нь чухал байна. Ерөнхий сайдын хувьд ихэнх асуудалд гүнзгий орж байгаа. Гэхдээ сайд, газрын дарга нарын түвшинд асуудлыг шийддэг байх хэрэгтэй” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)