Б.ЭНХБАЯР: СӨХ орон сууцны газар эзэмших нь хууль зүйн хувьд зөрчилтэй

Admin | 2022-01-18


УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын таван гишүүн 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн нарын таван гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд орон сууц өмчлөгч иргэн өөрийн өмчлөлийн орон сууцны дорх газрыг хувь ногдуулж эзэмших ёстой гэсэн асуудлыг зохицуулах юм.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 7744 орон сууцыг 335 мянган иргэн өмчилж байна. Орон сууц өмчлөгч иргэд орон сууцныхаа дорх газартай холбоотой эрхийн бүртгэлгүй, өөрөөр хэлбэл агаар дээр байр өмчилж байна. Тиймээс энэ хуулийн төсөлд орон сууцныхаа дорх газрыг тухайн орон сууц өмчлөгчдөд хувь ногдуулж эзэмшүүлэх асуудлыг зохицуулна. Улсын хэмжэнд 518 СӨХ орон сууцны дорх газрыг эзэмшиж байна. СӨХ орон сууцны газар эзэмших нь хууль зүйн хувьд зөрчилтэй. СӨХ-д орон сууцны дорх газрыг эзэмшүүлсэн нэг ч улс алга гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)