Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2022.01.19/ төрийн захиргааны албан тушаалын хэд хэдэн томилгоо хийжээ. Тодруулбал, МХЕГ-ын дарга Т.Гантулгын оронд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Б.Баасандоржийг томилохоор болсон байна. Харин Б.Баасандоржийн албан тушаалд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байгаа П.Сайнзоригийг томилох бол Т.Гантулгыг ШӨХТГ-ын даргаар сэлгэн томилох гэнэ.
Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Наранцогтыг, Сангийн яамны газрын даргаар ажиллаж байсан Г.Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар томилохыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар дэмжсэн юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13