2021 оны УИХ-ын нөхөн сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нэр дэвшигчид 1.14 тэрбум төгрөгийн хандив авчээ

Admin | 2022-01-18


Үндэсний аудитын газраас УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн төвлөрүүлсэн орлого, иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив, сонгуулийн зардлын тайланг хянаж, дүнг танилцууллаа.

Эдгээр тойргуудад явуулсан нөхөн сонгуульд нийт 8 нам, 1 эвслээс 14 нэр дэвшигч, бие даан 2 иргэн нэр дэвшсэн. Нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлангаар нийт 1,136.4 сая төгрөгийн орлого бүрдүүлж тайлагнаснаас 1,134.9 сая төгрөгийн мөнгөн хандив, 1.5 сая төгрөгийн мөнгөн бус хандив авсан байна.

Нөхөн сонгуульд оролцсон нам, эвслүүд зардлын тайлангаа аудитын хуулийн этгээдээр баталгаажуулсан бөгөөд тайланг үнэн зөв, иж бүрэн илэрхийлсэн гэсэн 16 дүгнэлт гарсан байна.

Аудитын тайланд аудитын зарим хуулийн этгээд аудитын горим, сорилыг бүрэн хэрэгжүүлж, хангалттай, зохистой нотлох баримтыг үндэслэн зардлын тайланг баталгаажуулах талаар дутагдалтай байгааг онцолжээ.

Үндэсний аудитын газраас Сангийн сайдад 1, мөн аудитын хуулийн этгээдүүдэд 1 зөвлөмжийг хүргүүлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)