"Сургуулийн хөлбөмбөг" хөтөлбөрийн хүрээнд 21 аймагт Азийн Хөлбөмбөгийн Холбооны “С” дасгалжуулагч багш бэлтгэнэ

Admin | 2022-01-20


“Нийтийн буюу сургуулийн хөлбөмбөг” хөтөлбөрийг Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Сургуулийн орчинд хөлбөмбөгийн буюу багийн спортыг хөгжүүлэх төслийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа дэмжихээ өмнө нь илэрхийлж байсан бол Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хамтран ажиллахаа өчигдөр мэдэгдсэн байна.

Тодруулбал, 2027 он хүртэл хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд

21 аймагт Азийн Хөлбөмбөгийн Холбооны “С” дасгалжуулагч багш бэлтгэх

Сургууль бүрийн нэг биеийн тамирын багшийг хөлбөмбөгийн багш, дасгалжуулагч болгон сургах

Хөлбөмбөгийн онлайн хичээлийг аппликэйшнээр дамжуулан багш нарт хүргэх

2,100 бөмбөгийг сургуулиудад хүргэх

“Хамаг Монгол” сургуулийн хөлбөмбөгийн тэмцээнийг жил бүр зохион байгуулах зэрэг ажлуудад БШУЯ-наас санамж бичиг байгуулан хамтран ажиллах юм.

Мөн сургуулийн хөлбөмбөгийн орчинг сайжруулах зорилгоор 79, 24 дүгээр сургууль болон Техник технологийн дээд сургуулийн хөлбөмбөгийн талбайг олон улсын стандартын дагуу тохижуулсан байна. 2022 онд 52, 34, 28, 2, Оюуны Ундраа цогцолборын талбайг засварлахаар төлөвлөжээ.

Сургуулийн хөлбөмбөг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ялгаварлан гадуурхалтыг багасгаж, амжилтыг чухалчлах биш хүний хөгжил, оролцоог нэмэгдүүлэх, тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэн, аюулгүй байдлыг хангана гэж төлөвлөж байна.

Түүнчлэн хүүхэд бүр мэргэжлийн тамирчин болох албагүй ч тэгш хөгжих боломжийг бүрдүүлнэ хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)