МУ-ын нэгдсэн төсвийн орлого 2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 14,255.2 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 37 хувиар өсжээ

Admin | 2022-01-23


Цар тахлын нөхцөл байдал уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлж байгаа ч экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлт, үүсээд буй нөхцөл байдалд авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний үр дүнд эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нэгдсэн төсөвт оруулж буй орлого өсөлттэй буюу 2021 оны төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлсэн гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 14,255.2 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,853.3 тэрбум төгрөг буюу 37 хувиар өсжээ. 

Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 4,114.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1,441 тэрбум төгрөг буюу 53.9 хувиар өссөн байна. 

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулбал, 

Уул уурхайн салбараас 3,845.5 тэрбум төгрөг буюу 27 хувь,

Газрын тосны салбараас 198.1 тэрбум төгрөг буюу 1.4 хувь,

Тусгай зөвшөөрлийн төлбөр 32.8 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,

Бусад орлого 38 тэрбум төгрөг буюу 0.3 хувиар тус тус өсжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)