Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг хийж дууссан талаар танилцуулжээ.
Шадар сайд С.Амарсайхан "Хийн хоолойн ТЭЗҮ-ийг боловсруулж, баталлаа. Ингэснээр төслийн дараагийн шат буюу бодит ажил хэрэг болгох алхам эхлэх гэж байна. Өчигдөр ОХУ-ын "Газпром" компанийн ТУЗ-ийн даргатай цахим уулзалт хийсэн. Засгийн газар байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-ийг хүлээн зөвшөөрч, дараагийн шатны ажлуудад цаг алдахгүй байх үүрэг даалгавар өглөө. 2024 он хүртэл ажлын төлөвлөгөөгөө нарийвчилж, 2024-2027 онд бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ гэж төлөвлөсөн" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Н.УЧРАЛ: Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүү...
tentsver.mn | 10 цагийн өмнө
Хилийн зурваст 34.227 га газар олгосон хууль бус тогтоолыг х...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























