Л.ЭНХ-АМГАЛАН: Хоёрдугаар сарын 14-нөөс 3-5 настнууд цэцэрлэгтээ явна

Admin | 2022-01-25


Засгийн газрын ээлжит хуралдаанаар сурагчдын хичээл эхлэх хугацааг хэлэлцэн, шийдвэрлэсэн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Энэ үеэр түүнээс цэцэрлэгийн танхимын сургалт хэзээ эхлэх талаар тодруулахад "Цэцэрлэгүүд сургуулийн амралттай зэрэгцэн амардаг байсан. Харин сүүлийн хоёр жил хөл хориотой байсан учир энэ жил хүүхдүүдийг аль болох цэцэрлэгт хамруулах бодлого барьсан. Тиймээс өнөөдөр ч цэцэрлэг нээлттэй бий. Хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 3, 4, 5 настай хүүхдүүдийг хамруулна" гэлээ. 

Намар цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гурван настнуудын бүртгэлийг хэрхэн зохион байгуулах талаар тун удахгүй мэдээлэл өгнө гэдгийг холбогдох яамнаас мэдээллээ. 

Цэцэрлэгийн нэг анги, бүлэгт 25-30 хүүхэд хичээллэх ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)