Замын-Үүдийн ачааллыг бууруулах үүднээс Гашуунсухайт, Ханги, Булган боомтоор ачаа барааг нэвтрүүлэхээр ажиллаж байна

Admin | 2022-01-26


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Замын-Үүд авто замын боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

Тэрбээр, Замын-Үүд, Эрээн авто замын боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш энэ сарын 25-ны байдлаар чингэлэг солилцох талбайгаас 816 чингэлгээр 13,496 тонн чаа татаж авчээ. Мөн чингэлгийн тоог нэмэх талаар Хятадын талтай яриа хэлэлцээ хийж буй.

Замын-Үүд боомтын ачаа тээврийн ачааллыг бууруулах, хуваалцах үүднээс  одоо ажиллаж байгаа Гашуунсухайт, Ханги, Булган боомтоор импортын ачаа барааг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Мөн Ханги-Мандал боомт дээр чингэлэг солилцох талбай байгуулах боломжийг судалж байна гэсэн мэдээлэл өгөв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)