Орон сууцны үнийн мэдээг Монголбанк өөрсдийн аргачлалд үндэслэн сарын давтамжтайгаар гаргах болжээ.
Өнгөрсөн 2021 онд нийт орон сууцны үнэ 16 хувиар өссөн байна. Үүнийг шинэ, хуучнаар ялгавал
Шинэ орон сууцны үнэ 12%
Хуучны орон сууцнуудын үнэ 35% өсжээ.
Ипотекийн зээл буюу орон сууцыг бага хүүтэйгээр, удаан хугацаанд хувааж төлж авах боломж бүрдсэн 2013 оноос хойших үнийн индексийг дээрх зурагт харуулсан байна.
2021 оны тухайд шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ 3 сая төгрөг ба хамгийн өндөр үнэтэйд Сүхбаатар дүүрэгт баригдсан байрууд орж байна. Тус дүүрэгт нэг ам метр талбайн үнэ дунджаар 3.89 сая төгрөг байжээ.
Харин хуучны хоёр өрөө байрны үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард арваннэгдүгээр сараас 2.67 сая төгрөгөөр нэмэгдэж, дундаж үнэ нь 135.8 сая төгрөг болсон байна. Чингэлтэй дүүрэг дэх хуучны орон сууцнуудын үнэ хамгийн өндөр байжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ахуйн галын дуудлага ихэссэн байна
tentsver.mn | 2024-12-20
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06