Д.Сумъяабазарыг нийслэлийн МАН-ын даргаар улираан сонголоо

Admin | 2022-01-29


Нийслэлийн МАН-ын 35 дугаар хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Уг хурлаар хотын дарга Д.Сумъяабазарыг улираан томилох эсэх, дүүргүүдийн намын дарга нарыг өөрчлөх, шинэчлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Нийслэлийн МАН-ын гишүүд 99.5 хувийн саналаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг нийслэлийн МАН-ын даргаар улираан сонголоо.

Тэрээр санал хураалт явуулахын өмнө илтгэл тавихдаа “Миний бие нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдсоноос хойш гурван шатны дөрвөн сонгуульд багаа удирдан та бүхэнтэйгээ хамтран амжилттай оролцлоо. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд амжилттай оролцож, нийслэлд нэр дэвшүүлсэн 24 мандатаас 22-т сонгогчдын олонхын дэмжлэг авч, 91.7 хувийн үнэмлэхүй ялалт байгуулсан. 2020 оны НИТХ-ын сонгуульд “Нийслэлийн хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн оролцож, нийслэлд 34, дүүргийн ИТХ-д 200 нэр дэвшигч маань сонгогчдын олонхын санал авсан. 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нийслэлийн хэмжээнд нийт сонгогчдын 60 хувийн санал авч, итгэл төгс ялалт байгууллаа. Энэ бүхэн хамтын амжилтын маань үр шим билээ” гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)