УИХ: Ирэх сарын 1-нээс тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ

Admin | 2022-01-30


Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийг хэлэлцлээ. Өнгөрсөн баасан гарагт энэ оны улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн юм. Өнөөдөр хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.     

Эдгээр төслийг хэлэлцсэн тухай Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Энэ онд ахмадуудын тэтгэвэр болон тэтгэмжийг нэмнэ. Үүнд 637 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ эх үүсвэрийг дараах байдлаар зохицуулахаар энэ оны улсын төсвийн тухай хуульд зохицуулжээ.

-Зураг төсөв нь батлагдаагүй, хөрөнгө оруулалтын төслүүд (Богд Зонхова гэх мэт)

-2021 онд Нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөснөөс 322 тэрбум төгрөгөөр давж биелснийг зарцуулна.         

Дараах зардлыг танана:  

  • Эрүүл мэнд, онцгой байдал, халамж, тэтгэвэр тэтгэмж, цалин, зээлийн хүүгээс бусад зардлыг 15 хувиар бууруулна.
  • Төрийн байгууллагуудын урсгал зардлыг б3 тэрбум төгрөгөөр бууруулна.
  • Гадаадын зээл тусламжийг бууруулна.

Хамгийн доод 350 мянган төгрөгийн тэтгэмжийг 68 мянган хүн авч байна.    

УИХ-ын гишүүн Ч.Ганбат "Та нар төрийн мөнгө гэх юм. Төрд мөнгө байдаггүй. Татвар төлөгчдийн л мөнгө бий. Инфляц 14 хувьд  хүрсэн тул тэтгэвэр нэмж байна. Нэмэх ёстой байсан. Гэтэл эрх баригчид мөнгөн царан дээр мөнгө авчирч, тарааж буй мэтээр ярьж байна. Ерөнхийлөгч байгаагүй бол тэтгэвэр нэмэхгүй л байсан. Тэтгэвэр нэмлээ гэх нь буруу. Учир нь инфляц их өндөр байна" гэв.   

УИХ-ын гишүүд тэтгэврийн зөрүү улам ихсэх талаар анхааруулж байв. Мөн сар бүр 65 орчим тэрбум төгрөг иргэдийн гар дээр очиж, мөнгөний нийлүүлэлт өсөх тул инфляц дахин өсөхөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Сангийн сайд Б.Жавхлан "Төсвийн зардалд өөрчлөлт оруулсан. Түүнээс шинэ зардал гаргаагүй тул өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй" гэв.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)