2022 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлнэ

Admin | 2022-01-31


Цар тахлын тухай хуулийг анх зургаан сарын хугацаанд үйчлэх зохицуулалттай оруулж ирсэн ч эрх баригчид тав дахь удаагаа сунгахаар 2022 оны төсвийн тодотголыг дагаж өргөн мэдүүлжээ. УИХ-ын чуулганы ээлжит бусаар хуралдуулж, 2022 оны төсөвт тодотгол хийж байгаа бөгөөд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор 123 төсөл арга хэмжээний төсвийг царцааж, ирэх жил рүү шилжүүлж буй.

Тэгвэл 2022 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд дунд цар тахлын хуулийг сунгаж, 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар оруулж иржээ.

Хуулийг анх зургаан сараар нэг удаа сунгах зохицуулалттай байсан ч өдгөө УИХ тав дахь удаагаа сунгахаар бэлтгэж байна.

  • 2020.04.29-ний өдөр анх баталсан бөгөөд хуулийн үйлчлэх хугацаа 2020.12.31-ний өдөр.
  • 2020.12.31-ний өдөр дахин зургаан сараар сунгасан.
  • 2021.06.29-ний өдөр дахин зургаан сараар сунгасан.
  • 2021.12.31-ний өдөр дахин зургаан сараар сунгасан.
  • 2022.06.30-ний өдөр дахин зургаан сараар сунгасан.

2022 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хуулийн талаар ЭНД дарж үзнэ үү. 2022 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 2022 оны хоёрдугаар сарын 1-н буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)