Монгол Улсын Хөгжлийн банкнаас нэгдүгээр сарын 20-нд чанаргүй зээлийн мэдээллийг олон нийтэд мэдээлсэн билээ. Нийт 900 гаруй тэрбум төгрөгийн өртэй 25 компаний нэрийг зарлаж шүүхэд нэхэмжлэл гаргаад буй. Эдгээр компаниуд нэгжүүдтэй улстөрчид хэрхэн хамаарал бүхий байгааг хэвлэл мэдээллийнхэн ээлж дараалан мэдээлэх болсон. Тэгвэл энэхүү мэдээллийн дараа буюу нэгдүгээр сарын 31-нд Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багцын мэдээллийг албан ёсны цахим хуудас болох www.dbm.mn хуудсандаа байршуулсан байдаг. Энэхүү мэдээллээр ахиад 17 компани 993 тэрбум төгрөгийн өртэй болох нь олон нийтэд ил боллоо. Дээрх байгууллагуудад шалгалт хийгдэж байгаа бөгөөд дүн эцэслэн гарсны дараа шүүхэд хандахаар зэхжээ. Улмаар уг мэдээллийг нийтлэхдээ Хөгжлийн банкнаас “Монгол Улсын Хөгжлийн банк нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд заасан эрх, үүрэг мөн “Монгол Улсын Хөгжлийн банкны мэдээллийн ил тод байдлын тухай журам”-ын хүрээнд цаашид банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол олон нийтэд ил тод, нээлттэй, бодитой, үнэн зөв, шуурхай хүргэх зарчмыг баримтлан ажиллах болно” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл Хөгжлийн банкнаас олгосон 75 зээлийн нийт 66 зээлдэгчийн 42 нь эргэж зээлээ төлөөгүй бөгөөд өртэй байна гэсэн үг. Ердөө 14 компани зээлээ ямар нэг асуудалгүй төлөөд явж байна. Харин дээрх 42 компани дээр нэмээд эргэн төлөлтийн зөрчил үүссэн гэх 10 компани байна. Мөн л 800 гаруй тэрбум төгрөгийн өрийн түүхтэй. Үүнээс харахад Хөгжлийн банкнаас зээл авагчид ихэнх нь өр төлбөрөө барагдуулаагүй атал үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй компани олон бий. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Ямартай ч сар шинийн өдрүүдэд дарагдсан Хөгжлийн банкны асуудлыг шалгах даалгавар гарлаа. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг ахлагчаар нь томилоод байна. Тиймээс уг ажлын хэсэг хэрхэн үнэн зөв, шударга ажиллах эсэхийг харах үлдлээ дээ.
Д.Даваасүрэн
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13