Зам, тээврийн хөгжлийн сайдаар ахлуулсан шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хурлын эхэнд сайд Л.Халтар, сайжруулагч хэмээх усан бар жил зам, тээврийн салбарт бүтээн байгуулалтын ажил их бий гээд тухайн ажлуудыг онцолсон байна.
Тухайлбал:
- Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтуудыг авто замаар холбох,
- Авто тээврийн салбарт хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагааг хангах,
- 2022 оны улсын төсөвт тусгагдаж Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарласан тендерийн ажлыг эрчимжүүлэн бүтээн байгуулалтаа эхлүүлэх,
- Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажлыг эрчимжүүлж 2022 оны намар зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх,
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг долдугаар сарын 1-нд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг гуравдугаар сарын 15-нд нээхээр харьяа газрууд хичээнгүйлэн ажиллах,
- Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх,
- Баруун, болон зүүн босоо чиглэлийн төмөр зам барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр энэ онд эхлүүлэх бэлтгэл ажил хангахыг үүрэг болгожээ.
Далайн тээврийн салбар хуурай боомт байгуулан хэрэгжүүлж, олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд нэгдэж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэйг Л.Халтар сайд хэлсэн байна.
2022 он болон ойрын жилүүд бүтээн байгуулалт өрнөсөн жил болох тул зам, тээврийн салбар, харьяа газруудад тус онд тавьсан зорилтоо бүрэн гүйцэд хэрэгжүүлэх чиглэл өгчээ.
Хуралдаанд тус яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагууд цахимаар оролцов хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13