Хөгжлийн банкнаас 900 орчим тэрбум төгрөгийн өртэй 25 компани бүхий чанаргүй зээлдэгчдийн нэрийг зарласан билээ. Тэгвэл сар шинийн баярын өмнө хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр УИХ-ын гишүүд Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг хөндсөн юм. Түүчндэн Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамж гарч ажлын хэсэг байгуулж ахлагчаар УИХ-ын гишүүн Б. Баттөмөрийг томилсон. Тэгвэл тус ажлын хэсэгт Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нарын гишүүд ажиллахаар болсон байна. УИХ-ын ажлын хэсэг эхний ээлжинд Хөгжлийн банктай холбоотой зээлийн мэдээллийг нягталж, хөндлөнгийн хараат бус аудит оруулах юм байна. Түүнчлэн Хөгжлийн банкны асуудлыг нэгтгэж УИХ-ын хаврын чуулганд танилцуулахаар төлөвлөсөн бололтой.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Н.УЧРАЛ: Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүү...
tentsver.mn | 15 цагийн өмнө
Хилийн зурваст 34.227 га газар олгосон хууль бус тогтоолыг х...
tentsver.mn | 17 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























