"Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журам"-ыг шинээр боловсруулж, батламжиллаа

Admin | 2022-02-07


Монголын хөрөнгийн бирж нь бүртгэлтэй үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах, шинэ үнэт цаасны үнийг тогтворжуулах үүрэг бүхий зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг зах зээлд шинээр нэвтрүүлсэн. Үүний дагуу үйл ажиллагааг олон улсын жишгийн дагуу зохицуулах зорилгоор "Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журам"-ыг шинээр боловсруулж, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 29 тоот тушаалаар батламжиллаа. 

Энэхүү журмын дагуу 

  • тодорхой шаардлага хангасан МХБ-ийн гишүүн үнэт цаасны компани тодорхой үнэт цаасны market maker буюу зах зээл үүсгэгчийн үүрэг гүйцэтгэж, 
  • тухайн үнэт цаасны хөрвөх чадварыг хангах зорилгоор худалдах, худалдан авах захиалгыг нэгэн зэрэг системд оруулж, биелүүлэх үүрэгтэйгээр зах зээлд оролцох бөгөөд
  • МХБ нь зах зээл үүсгэгчээр сонгогдсон үнэт цаасны компани, тухайн оролцогчийн гүйцэтгэсэн арилжааны мэдээллийг тухай бүр нийтэд мэдээлэх юм. 

Журмыг Энд дарж үзнэ үү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)