Яармагийн зам дагуу байрлах бохирын хоолойноос бохир халиад бараг сар болж байна. Тодруулбал, “Хүннү” худалдааны төвийн замын эсрэг талд автобусны буудлын дэргэд бохир хальж байгаа юм. Биднийг тус газар очиход ойр орчимд нь нэлээд хөл хөдөлгөөнтэй байв.
Учир нь яг дэргэд нь авбусны буудал, сургуул байрладаг юм байна. Сургууль орчмын бүс учраас өдөр бүр, цаг минут бүр сурагчид мөстсөн бохир дээгүүр гишгиж өнгөрнө. Ингэхдээ хальтарч унана. Мөн авбусны буудал хүрэх гэсэн хүмүүс уг бохир дээгүүр нааш цааш холхилдоно. Ийм дүр зураг бүтэн сарын турш үргэлжилжээ. Гэвч холбогдох газрууд өнөөг хүртэл ямар нэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа аж.
Ц.ТУУЛ-ЭНХМАА: Бохир урсаад сар шахуу болж байна
Ингээд ойр орчмын зарим оршин суугчидтай уулзаж тодруулаа.
-Бохир хальсан байдалтай удаж байна уу?
-Энэ бохир урсаад бараг сар шахуу болж байна. Энэ мэт жижиг асуудлаа шийдэж чадахгүй урт хугацааг өнгөрүүлж байна гэж юу гэсэн үг вэ? Би өдөр бүр энэ замаар явдаг. Өмнөхөөсөө дээрдсэн ч бүрэн гүйцэд цэвэрлэхгүй байсаар л байна.
-Энэ хавь сургууль орчмын бүс юм байна. Энэ талаар иргэд санал гомдол гаргасан болов уу?
-Хоёр ч сургууль хажууханд нь байна. Хүүхдүүд өдөр бүр үүгээр явж байна. Наанадаж хальтарч унана. Хувцас нь заваан бохир болно. Тэр хувцастайгаа гэртээ ирнэ гээд бодохоор үнэхээр эмзэглэмээр юм. Иргэд санал гомдол гаргасан эсэхийг бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ хавийн оршин суугчдын ёстой тулгамдсан асуудал болчихоод байна. Бохирын ус дулааны улиралд хальж урссан бол олон сөрөг эрсдэлийг дагуулна. Зөвхөн бохирын үнэр гэхэд л ямар их хорт бодис ялгаруулдаг билээ. Тэгээд энэ халдвартай үед ийм нөхцөл байдалтай байх гэж гэв.
Ц.АЛТАНГЭРЭЛ: Шахуурга шатсан учраас бохир урссан. Шахуургыг конторууд дотооддоо засварлах боломжгүй
Нөхцөл байдал ийм байхад яагаад өнөөг хүртэл бохирын асуудлыг шийдэж чадахгүй байна вэ.
Энэ талаар ХУД-ийн Хог орчны бохирдол зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Алтангэрэлтэй холбогдож тодрууллаа.
-Яармагийн зам дахь бохирыг яагаад өнөөг хүртэл цэвэрлэж чадахгүй байна вэ?
Одоогийн байдлаар бохирын насос буюу шахуурга шатсан гэх шалтгаантай бохирын ус хальж урссан байдалтай байна. Конторууд дотооддоо засварлах боломжгүй. Хятадаас шахуурга оруулж ирэх шаардлагатайг мэдэгдсэн. Шахуургыг оруулж ирэхэд хоёр сар орчмын хугацаа шаардлагатай.
-Тухайн газар сургууль орчмын бүс. Хүүхдүүд болон иргэдийн эрүүл мэндэд маш ноцтой хохирол учруулж байгаа талаар иргэд хэлж байна...?
-Манай дүүргийн зүгээс бохир урссан бүсэд халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийгээд явж байна
Албаны хүмүүс ийм тайлбар өгч байна. Гэхдээ БНХАУ хилээ хаагаад удаж байна. Хэдийгээр ТЭГ цэгээс чингэлэгээр ачаа бараа зөөхөөр болсон ч өчигдөрхөн тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тэгвэл шинэ шахуургатай болтол хэдэн сар хүлээх вэ? Тэр болтол бидний хүүхэд, тэнд амьдарч буй оршин суугчид бохироор амьсгалж л байг уу, дарга нар аа....???
А.МӨНХНАРАН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13