УИХ-ын хаврын ээлжит чуулганаар электрон тамхины хэрэглээний хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно

Admin | 2022-02-11


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Тамхины хэрэглээ, хууль эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд электрон, шингэн, усан, зажилдаг, уусдаг гэсэн төрөл бүрийн тамхи үйлдвэрлэж, манай залуучууд, өсвөр насныхан эдгээр тамхийг сургууль, олон нийтийн газарт ихээр хэрэглэж байна.

Манай улсад 2019-2020 онд нийт 2,047 ширхэг электрон тамхи БНХАУ-аас импортлогдож байсан бол 2021 онд нэг сая ширхэг, Камбож улсаас 1.6 сая ширхэг 11 тэрбум гаруй төгрөгийн электрон тамхи импортлогдон орж иржээ.

Хүн амын тамхины хэрэглээ хоёр жилийн дотор ингэж их өссөн нь электрон тамхийг дотор болон гадна орчинд хэрэглэж болдог, тамхи үйлдвэрлэгчид янжуур тамхинаас хор багатай, никотингүй, тамхинаас гарахад тусалдаг гэх мэт сурталчилгааг иргэдэд ойлгуулсантай холбоотой гэдэг асуудал Байнгын хорооны хуралдааны үеэр хөндөгдлөө.

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар электрон тамхины хэрэглээний хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шаардлагатай зохицуулалтыг батлах юм байна.

Эх сурвалж: УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)