УИХ-ын дарга Г.Занданшатар Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, санал солилцлоо.
Тэрээр энэ үеэр "Сүүлийн 10 гаруй жил хуримтлагдсан Хөгжлийн банкны асуудал тал талын дэмжлэгтэйгээр олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Анх 2015 онд УИХ-ын шалгалт хийж дүгнэлт гарч байсан. Үүний дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газар 2018 онд хяналт шалгалтын удирдамж баталсан. 2019-2021 онд удаа дараа шалгалт хийж байсан.
Одоогийн байдлаар Хөгжлийн банкинд зээлдэгчдээс 50 гаруй тэрбум төгрөг эргэн төлөгдсөн байна. Хөгжлийн банкны зээлийн асуудлаар АТГ-т 10, Эрүүгийн цагдаагийн газарт гурав, дүүргийн цагдаагийн газарт хоёр, шүүх дээр 25, шийдвэр гүйцэтгэлийн шатанд найм, хяналтын шатанд зургаа, анхан шатанд 10, магадлах шатанд нэг хэрэг шалгагдаж байна. Гуравдугаар сарын эхээр уг асуудлаар нээлттэй сонсгол хийхээр болсон. Өр төлбөр барагдуулах тухай хууль батлах талаар яригдаж байна" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13