Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг цуцаллаа.
Халдварын тархалт, хүн амын вакцинд хамрагдсан байдал, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр зэргийг үндэслэн ийн шийдвэрлэсэн байна. Харин хилийн боомт орчимд коронавирус халдварын тархалт нэмэгдэж, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав хилийн боомт байрлаж буй бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт тус хуралдаанаас үүрэг болгожээ.
Үүнтэй холбоотойгоор УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө. Тэрээр "Экспорт, импортыг хэвийн явуулах хил орчмын бүс нутагт халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улбар шар түвшинд байна. Гэхдээ хил гаалиар зорчих хөдөлгөөнд ямар нэг хязгаарлалт хийхгүй. Өнгөрсөн оны тавдугаар сараас эхлээд манай улс үйл ажиллагааг тодорхой үе шаттай нээсэн. Үүний хүрээнд агаарын хилээ зургаaдугаар сараас эхлээд нээсэн. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлахгүй. Шинжилгээний бичигтэй байх шаардлага тавина. Ковид19 халдварын давлагаа манай улсад буурах түвшинд орсон" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13