Ерөнхийлөгч улс төрийн намын санхүүжилттэй холбоотой хуулийг УИХ-д өргөн барина

Admin | 2022-02-13


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн намын санхүүжилттэй холбоотой хуулийг Ерөнхийлөгч өргөн барих гэж буй талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Намын дүрмийг дарга, ерөнхий нарийн бичгийн дарга ч бай бүгд дагах ёстой. Ингэж байж улс төрийн нам шаардлага тавьж чаддаг, төрийг цэвэр тунгалаг болгохын төлөө хичээх ёстой. Намуудын хувьд нэр дэвшилт, сахилга хариуцлагын томоохон шаардлага тавьдаг, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажилладаг, шахаж чаддаг энэ зүйл рүү орж байж, авлигын индексээ бууруулж, төрийн үйлчилгээ илүү хүнд сурталгүй болно.

Мөн хөрөнгө оруулалт татна. Эдийн засгаа илүү том болгоход улс төр саад болж болохгүй. Тиймээс  энэ асуудалд хатуу байр суурь баримтлах болно.

Улс төрийн намын санхүүжилтийг цэгцлэх ёстой. Цаашид УИХ-д хамгийн бага зардлаар сонгогддог жишиг рүү явах нь зөв. Иргэдийг төлөөлөхдөө мөнгөтэй, мөнгөгүй гэсэн ялгаатай байдлыг арилгаснаар илүү шударга засаглал тогтдог. Тиймээс улс төрийн намын санхүүжилттэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг Ерөнхийлөгч өргөн барина гэсэн мэдээлэлтэй байна. Улс төрийн нам бодлогын нам байх тал дээр МАН түрүүлж томоохон алхам хийнэ" гэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)