Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны шийдвэрийн талаарСоёлын сайд Ч.Номин танилцууллаа. Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлого”-д хөгжлийн тэргүүлэх зургаан чиглэлийн нэгт бүтээлч эдийн засаг гэж орсон. Бүтээлч эдийн засгийн хүрээнд аялал, жуулчлалын салбарын хөгжлийг соёлын салбартай хослуулах бодлого баримталж байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар олон улсад нэр хүндтэйд тооцогддог “Канын кино наадам”, “Венецийн дүрслэх урлагийн наадам”-д оролцох шийдвэр гарлаа. Цаашид уран бүтээлчид дэлхийн хэмжээний томоохон кино урлаг, дүрслэх урлагийн наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцох боломжтой болж байна. Мөн Монгол Улс Холливудын дөрвөн кино продакшнтай хамтарч ажиллах эхний сууриа тавьсан. Одоогийн байдлаар тухайн кино продакшнуудын нэрийг нь зарлах боломжгүй” хэмээн танилцуулсан юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13