С.ЭНХБОЛД: Иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулна

Admin | 2022-02-15


Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг таницууллаа. Тэрбээр “Ерөнхий сайд нийт хүн амыг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах үүрэг өгсөн. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн, сайжруулах гэсэн бодлогын бичиг баримтад тусгасан.  Манай улсад 2018 оноос насны багцаар Эрүүл мэндийн даатгалын сангаас урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах тогтолцоо бүрдсэн. 2022 оны төсөвт Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах иргэдийн санд төвлөрүүлсэн. Тэгэхээр урьчилсан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар эрүүл мэндийн нэгдсэн дататай болно. Тиймээс тавдугаар сарын 1-ээс иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах аяныг эхлүүлнэ” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)