ТОДРУУЛГА О.БААСАНХҮҮ: Сэтгүүлчид мөнгө төлж Хөгжлийн банкны асуудлыг гаргаж ирж хуурамч сөрөг хүчинг бий болгож байна

Admin | 2022-02-16


Ардчилсан намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү ШЕЗ-ийн сахилгын хорооны хурлын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр зарим зүйлийг тодрууллаа.

-АН-ын дотоод асуудал шийдэгдэхгүй удлаа. Ямар нэгэн шийдэлд хүрэв үү?

-2017 онд С.Эрдэнэ гэдэг хүнийг 01 тогтоолын дагуу намын даргаар томилсон. Гэтэл Улсын дээд шүүхийн уг тогтоолыг өөрчлөөд гэрчилгээнд нь нэмэлт өөрчлөлт оруулж дараагийн даргаа оруулъя гэхээр өнөөдөр хүртэл улсын дээд шүүх шийдэж өгөхгүй байна. Мэдээж хуучин тогтоол өөрчлөгдөөгүй гэдэг утгаараа өмнөх удирдлагууд маань тамга, тэмдэг, гэрчилгээгээ аваад хуулийн этгээдийн ажлаа үргэлжлүүлээд явах үүрэгтэй. Тус асуудлаар захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргачихсан байсан. Уг гомдолд доо ашиглаж буй тамгыг нь гурван шатны шүүх хурал болтол битгий хэрэгжүүлээчээ" гэсэн аймшигтай санал тавьсан. Яагаад аймшигтай санаа гэж байна вэ гэхээр энэ байгууллага нэг ч тамгагүй байх ёстой гэсэн хүсэлтийг УИХ-ын гишүүн Ц.Тувааны талаас гарсан байгаа юм. Харин бидний хувьд шүүх яаж шийдэх нь хоёрдугаар асуудал. Шүүхийн хариу гартал биднийг тамгаа ашиглаж болно гэсэн.

-АН дотоод зөрчлөөсөө болж сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэсэн шүүмжлэл байнга гарах боллоо. Энэ тухайд?

-Бид сөрөг хүчний ажлаа хийсээр байгаа. Уг нь бол сөрөг хүчний ажлыг төр барилцаж байгаа УИХ-ын гишүүд нь илүүтэй хийх ёстой шүү дээ. Бидний зүгээс АН-аас УИХ-д сууж байгаа 11 гишүүндээ сөрөг хүчний ажлаа хангалттай хийхгүй байна гэсэн зэмлэл өгч байгаа. Тийм учраас бид аргагүйн эрхэнд төрийн ордонд орж бүлгийн даргатайгаа хамт байр сууриа илэрхийлээд явахаас өөр аргагүй. Мөн зохион байгуулалттай хуурамч сөрөг хүчнүүд гарч ирсээр байна. Өөрсдийнхөө асуудлыг мөнгө төлүүлж хэвлэл мэдээллээр гаргуулж, тэр хэвлэлийнхээ хүнийг ажлынхаа хэсэгт оруулаад явж байна гэдэг бол хуурамч сөрөг хүчинг эрх баригчид гаргаж ирж байгаа нэг хэлбэр.

-Тухайлбал АН Хөгжлийн банктай холбоотой асуудалд ямар байр суурьтай байна. Ажлын хэсэгт орох сонирхол байгаагүй юу?

-АН-аас Хөгжлийн банктай холбоотой ажлын хэсэгт орох ёсгүй. Учир нь долоон жилийн өмнө буюу 2015 оноос МАН сөрөг хүчин байх үеэрээ уг асуудалд хэн буруутайг нь шийтгэе гэчхээд өөрөө өөрсдийгөө 3-4 дэх удаагаа шалгаад явж байна шүү дээ. АН эрх баригчид нам байхдаа МАН-д ийм хүндэтгэлтэй хандаж байсан байх нь. Харин одоо сөрөг хүчин нам нь түр хороо байгуулъя гэхэд яаж хандахыг мэдэхгүй байна.  Хөгжлийн банктай холбоотой шалгалтын үр дүн гарсны дараагаар аудит оруулаад явна.

-Аудит оруулахдаа юуг анхаарах вэ?

-Үүндээ гурван том санхүүжилтийг хянана гэж үзэж байна. Нэгдүгээрт цар тахалтай үеийн төсөв, хоёрдугаарт Хөгжлийн банк болон сангуудын асуудал, төмөр замын санхүүжилт. Төмөр замын асуудлыг төрийн нууц гэчхээд өдийг хүртэл шийдэж өгөхгүй байна. Тэгэхээр уг гурван төсвийн зарцуулалт яг зориулалтаараа байсан уу, завшаагүй юу, улсын эрх ашигт нийцэхээр үйл ажиллагаа явуулж байв уу гэдэгт дүгнэлт хийх томоохон ажлыг хэсгийг байгуулна.

А.Мөнхнаран

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)