ФОТО: Камила Валиева дөрөвдүгээр байрт шалгарлаа

Admin | 2022-02-17


“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд уран гулгагчид чөлөөт үзүүлбэрээ үзүүллээ.

Энэ удаагийн тэмцээнд Камила Валиева шагналт байр эзэлбэл олимпын медаль гардуулах ёслолыг зохион байгуулахгүй гэж ОУОХ-ноос мэдэгдсэн. Бээжин-2022 олимпын аваргаар эртнээс нэрлэгдэж байсан 15 настай татар охин Камила Валиева сэргээшийн асуудалд холбогдсоноор энэ удаагийн олимпын уран гулгалтын багийн төрлийн тэмцээнээс хойш шагнал гардуулах ёслолын арга хэмжээг хойшлуулаад байгаа юм.

Камила Валиевагийн хувьд чөлөөт үзүүлбэртээ хэд хэд алдаж, 141.93 оноогоор тавдугаарт эрэмбэлэгдэж, нийлбэр дүнгээрээ дөрөвдүгээр байранд шалгарснаар олимпын медалийн болзлоос харамсалтайгаар мултарлаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)