Өвлийн олимпоос 4 тамирчин 5 медаль хүртэж түүхэнд бичигдлээ

Admin | 2022-02-20


Бээжингийн өвлийн олимп өчигдөр хаалтаа хийлээ. Энэ удаагийн олимпоос таван медаль хүртсэн дөрвөн ч тамирчин байгаа юм. Тухайлбал, Норвегийн Йоханнес Бё биатлоны төрөлд дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр Солт-Лейкийн олимпоос дөрвөн алт авсан нутаг нэгт Оле Эйнар Бьорндалений дээд амжилтыг давтсаны зэрэгцээ нэг олимпоос таван медаль хүртсэн анхдагчдын нэг болж чадлаа. Мөн Норвегийн М.Розеланд, Францын К.Фийон нар түүнтэй адил таван медаль хүртсэн байна. Францын Кантен Фийон Майе зургаан төрлөөс бүгдээс нь медаль авч, түүхэнд нэрээ бичүүлэх боломжтой байсан ч сүүлийн масс стартад дөрөвдүгээр байр эзэлсэн байна. Оросын Александр Большунов нэг олимпоос таван медаль хүртсэн анхны цаначин болсноос гадна “Пёнчан-2018”-ыг оролцуулаад олимпын есөн гараанд хурд сорьж, бүгдээс нь медаль хүртсэн амжилт үзүүллээ. Ингээд Бээжингийн олимпоос дөрөв болон түүнээс дээш медаль хүртсэн тамирчдыг танилцуулъя.

Йоханнес Бё /Норвеги, биатлон/ 4 алт, 1 хүрэл

Александр Большунов /Орос/ 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл

Марте Розеланд /Норвеги, биатлон/ 3 алт, 2 хүрэл

Кантен Фийон Майе /Франц, биатлон/ 2 алт, 3 мөнгө

Ирен Схаутен /Нидерланд, тэшүүр/ 3 алт, 1 хүрэл

Тарей Бё /Норвеги, биатлон/ 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл

Йоханнес Клебо /Норвеги, цана/ 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл

Сюзанне Схюлтинг /Нидерланд, тэшүүр/2 алт, 1 мөнгө, 1 хүрэл

Михо Такаги /Япон, тэшүүр/ 1 алт, 3 мөнгө

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)