Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаагаа зохион байгуулагдаж байгаа Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганы нээлт Төрийн ордонд боллоо. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.
Тэрбээр “Амьдралын эх ус, усны эх мод гэж манай ард түмэн ярьдаг. Өнөөдөр бид амьдралын эх болсон чандмань эрдэнэ усны талаар, тодруулбал, Хөвсгөл нууруу хэрхэн хамгаалах, хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцож, тодорхой бодлого шийдвэрт хүрэхээр энэхүү танхимд хуран цуглараад байна.
Манай улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай, хоёр сая жилийн настай нэн эртний нууруудын нэг юм. Монголчууд бид үзэсгэлэнт Хөвсгөл нууруу “Далай ээж”, “Хөх сувд” хэмээн хүндэтгэн нэрлэж, тахин шүтэж Далай ээжээсээ ундаалдаг билээ. Хөвсгөл далайд зөвхөн монголчууд бидний амьдралыг тэтгээд зогсохгүй. ОХУ-ын цэнгэг усны 90 хувь, дэлхийн цэнгэг усны 20 гаруй хувийг бүрдүүлдэг Байгаль далайд цутган дэлхийн эко системийг тэтгэж байдаг билээ.
Гэтэл сүүлийн жилүүдэд огцом өсөн нэмэгдэж байгаа хүний хэрэгцээ, аялал, жуулчлал, нуурт живсэн машин, техник, хог хаягдал, нуурыг түшиглэн үйл ажиллагааг явуулж буй зарим нэг хариуцлалагүй аж ахуйн нэгж, иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлээд байна. Нуурын ус ихэд бохирдож, байгуль орчинд сөрөг нөлөө үзүүлэх боллоо. Тиймээс Хөвсгөл нуурыг хамгаалах, зүй зохистойгоор ашиглах, хөгжүүлэх зорилгоор энэхүү үндэсний чуулганы Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүн санаачлан зохион байгуулж байгаа юм.
Энэхүү Хөвсгөл далайг хамгаалах, хөгжүүлэх ажиллагааг цаашид улам эрчимжүүлэх, зохих үр дүнд хүргэх нь манай улсын төлийгүй дэлхий нийтийн эрх ашигт бүрнээ нийцнэ хэмээн Төрийн тэргүүн үзэж байна” гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13