Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 21 нь зориулалтын бусаар зарцуулагджээ

Admin | 2 Жилийн өмнө


Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монгол банк болон аудитын тайлан, дүгнэлт зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа билээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б. Баттөмөр, гишүүдээр  Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нар ажиллаж байгаа. Тус ажлын хэсгээс гаргасан тайланг тоймлон хүргэж байна.

2012-2021 оны хооронд 3.2 их наяд төгрөгийн чанаргүй зээл олгожээ

2012-2021 оныг хүртэл 3.2 их наяд төгрөгийн зээл чанаргүй зээлийг Хөгжлийн банкнаас олгожээ. Тодруулбал 2012 оноос эхлээд 7.4 их наяд төгрөгийн зээл олгогдсон. Үүнээс 3.2 нь чанаргүй болсон гэсэн үг. Нийт зээлийн 31 хувь буюу 1.2 их наяд төгрөгийн зээлийг чанартай гэж үзжээ. 55.6 хувь буюу 1.8 их наяд төгрөгийн 28 зээл чанаргүй, 15 зээл буюу 209 сая төгрөгийн зээл анхаарал хандуулах зээлд хамрагдсан.

                 Ердөө 131 тэрбум төгрөгийн зээлийг хэвийн гэж үзэв

Нийт зээлийн зарцуулалтыг авч үзвэл 84.1 хувь буюу 2.7 их наяд төгрөгийн 52 зээлийн зарцуулалт зориулалтын дагуу зарцуулагдсан. 20 аж ахуй нэгжийн 21 зээл зориулалтын бусаар зарцуулагдсан. Эрсдэлийн сангаар тооцож үзвэл 687 тэрбум чанаргүй, 543 тэрбум төгрөг анхаарал хандуулах, 131 тэрбум төгрөг хэвийн гэж үзэж байна.

          Нийт зээлийн 59.9 хувь нь барьцаа хөрөнгө хангалтгүй байжээ

Барьцаа хөрөнгийг авч үзвэл нийт зээлийн 59.9 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн 39 зээл барьцаа хөрөнгө хангаагүй, 46.1 буюу 1.4 их наяд төгрөгийн зээл барьцаа хангалттай гэж үзсэн. 47 зээлд олгогдсон 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээл байна.

               Одоогоор 48.9 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ

Асуудал дэгдсэнээс хойш 21 аж ахуйн нэгж 48.9 тэрбум төгрөгийн төлөлт хийжээ. Шүүхийн шатанд 30.9 хувийн зээлийн нэхэмжлэл гаргасан байна. Зориулалтын бусаар ашигласан 20 компани бий. Үүнд "Бэрэн", "Ази импорт", "Инжир", Капитал банк, "Комплант", "Монгема", "Мондрайв", "Түгээмэл түмэн хишигтэн" зэрэг байна. Амжилттай хэрэгжиж буй найман төсөл байна. Үүнд Дорнод бүсийн эрчим хүчний газар, Газрын тос боловсруулах үйлдвэр, Говь комбинат, МИАТ, Зорчигч тээвэр, Монцемент, Монполимет нар багтсан. Эхний дүгнэлтээр банкуудад тавигддаг зургаан шалгуур байдгаас Хөгжлийн банк гурвыг нь хангахгүй байгаа аж.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)