Ардчилсан намаас Хөгжлийн банкны луйвар, намын шүүхийн маргаантай асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдсэн болон Их хурал зарлан хуралдуулах талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: "2012-2016 он хүртэл Хөгжлийн банкны зээлийг УИХ, Засгийн газар шийддэг байсан. МАН үнэмлэхүй олонх болсны дараа өөрсдийгөө санхүүжүүлэх зорилготой үүнийг өөрчилсөн. Хөгжлийн банкны зээлийг 2017 онд өөрчлөн ТУЗ шийддэг болгосон. Үүний дараагаар завхрал эхэлсэн. Одоогоор Засгийн газрын баталгаагүйгээр 2 их наяд төгрөгийг олгосон байна. Сүүлийн зургаан жил эдгээр хүмүүс үнэмлэхүй олонх байлаа. Одоо энэ асуудлаа АН руу чихэх гэж байгаа нь инээдэмтэй байна. Хуулийн байгууллагад улс төрчгүйгээр шийдвэр гаргах боломжийг нь олгох ёстой. Монголын төр эзгүй болсон байна" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13