УИХ-ын тухай хуульд зааснаар парламентын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь чуулган байдаг. Өөрөөр хэлбэл, ард түмнийг төлөөлж ажиллахаар сонгогдсон гишүүд чуулганы хуралдаанд оролцох замаар эрх, үүргээ хэрэгжүүлэх хуультай. Гэвч гишүүд чуулганы хуралдааныг ганц удаа таслах нь байтугай “огт үзэгдэхгүй” байх тохиолдол ч өнгөрсөн жилүүдэд олон гарч байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү “Та нар намайг сонгуулиар дэмжих юм бол би чуулгандаа заавал сууна” гэж хэнэг ч үгүй хэлж байв.
Хэрэв тухайн өдөр хүндэтгэн үзэх шалтгаантай, өөр албан ажилтай, өвчтэй бол УИХ-ын чуулганы хуралдаанаас чөлөө авах боломжтой. Гэвч үүнийг хэтрүүлэн “ашигладаг” ч тохиолдол багагүй байна. Жишээ нь, одоогийн Ерөнхийлөгч У. Хүрэлсүх УИХ-ын гишүүн байхдаа буюу 2020 оны намрын чуулганы хуралдааны дөнгөж 10.6 хувьд нь оролцож, 89.4 хувьд нь чөлөөтэй байжээ. Харин УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ 2021 оны хаврын чуулганы хуралдааны 35.1 хувьд нь оролцсон байна.
Тиймээс парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийг нээлттэй, баталгаатай мэдээллээр хангах зорилготой UIH.mn сайт УИХ-ын Тамгын газраас гаргаж буй мэдээлэлд FACT CHECK хийж эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн 2021 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн мэдээлэлд Factcheck хийж, УИХТГ-аас гаргасан, гишүүдийн чуулганы ирцийн мэдээллийг зөрүүтэй байгааг илрүүлжээ.
UIH.mn сайт Factcheck булангаараа дамжуулан ирцийг нь зөрүүтэй мэдээлсэн УИХ-гишүүдийн талаарх мэдээллүүдийг цуврал хэлбэрээр байршуулсныг эндээс харах боломжтой. https://www.uih.mn/newsc/3000
UIH.mn УИХ-ын Тамгын газраас гаргасан УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны болон хүндэтгэлийн хуралдааны танилцуулгыг (тайлан) болон УИХ-ын хаврын чуулганы ирц гэсэн хоёр баримтыг нягталж үзээд Ш. Раднаасэд, Ё. Баатарбилэг, Б. Жаргалмаа нарын 15 гишүүний ирцийг зөрүүтэй мэдээлснийг тогтоосон билээ.
Цаашид UIH.mn парламентаас гаргаж буй эргэлзээтэй мэдээ мэдээллүүдийг нягталж, үнэн бодит мэдээллүүдийг иргэдэд хүргэх, иргэдийн парламентын боловсролыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13