ГХЯ-ны Консулын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд Засгийн газрын хуралдааны талаар дараах мэдээллиг хийлээ. Тэрбээр “Укриан улсад байгаа оюутнуудаас ГХЯ-нд гомдол гаргасан тохиолдол байхгүй. Украинд байгаа дөрвөн оюутны ар гэрээс ирж уулзаж, хүүхдүүдийг хэрхэн татах талаар мэдээлэл авсан. Бид асуудлыг сарын өмнөөс ярьж зөвлөмж хүргэсэн. Тухайн үед оюутнууд "Тусгай үүргийн онгоц явуулах боломжтой юу" гэсэн асуудлыг тавьсан. Тэр үед нөхцөл байдал хэвийн байсан тул тусгай үүргийн нислэг хийх нөхцөл бүрдээгүй байсан. Боломжтой бол өөрсдөө эцэг, эхтэйгээ зөвлөөд эх орондоо ирэх зөвлөгөөг өгсөн. Бидний өгсөн зөвлөгөөг дагаад одоогоор 41 оюутан эх орондоо ирсэн байна. Нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөж байгаа бөгөөд таамаглахад хэцүү байна. Тухайлбал, өчигдөр Гадаад харилцааны дэд сайд болон миний бие тус улсад байгаа оюутнуудтай холбогдоход "Гол нь сургуулийн асуудлыг шийдвэл нутаг буцахад бэлэн байна" гэсэн хариултыг өгч байна. Тиймэээс бид сургуулиудад оюутнуудыг чөлөөлж өгөх тухай хүсэлт явуулах тохиролцоонд хүрээд ажиллаж байтал Украины цагаар үүрээс эхлээд асуудал хүндэрлээ. Яг одоо тус улсад 27 оюутан байгаа. Киевт 9, Харьковт 15, Кривой Рогт 2, Львовт 1 оюутан байна. Хэрэв агаарын хил нээгдэхгүй бол Польш, Чех эсвэл Унгар улс хүртэл авто замаар дамжин тэндээс нислэг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнчлэн энэ асуудлаар ГХЯ-ны Консулын газрын шуурхай 83042222, 70082222 дугаараар холбогдох боломжтой.” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13