"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 70 тэрбум төгрөгөөр 2015 онд барьсан "Эрдэнэт медикал” төв эмнэлэгийг "Медипас" ХХК хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлэн авсан байдаг. Улсын үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан ч өнөөг хүртэл хувийн хэвшлийн өмчид бүртгэлтэй, “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч, ашиглах тухай засгийн газрын хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан санаачлан, танилцуулсан. Тус эмнэлгийг улсын өмчид буцаан авах тухай шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргажээ. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр “''Эрдэнэт медипас'' эмнэлгийн үнэгүй авсан хувьчлалыг цуцалж, бүсийн оношилгоо эмчилгээний төв болгоно. "Эрдэнэт Медипас” эмнэлэг нь 120 гаруй эмч, ажилчидтай. Өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хэвтэн эмчлэх тасагтай, улсдаа томоохон тооцогдох эмнэлэг юм. Тус эмнэлэгийг анх 35 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 70 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан. Улмаар эмнэлгийн хөрөнгийг шилжүүлэх үйл ажиллагаатай холбоотой тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Медипас” ХХК болон “Медипас” нийгэмлэгийн талууд 2015 онд “Харилцан ойлголцлын санамж бичиг” баталж, үүний дагуу 5 багц гэрээг байгуулсан. Уг гэрээнүүдэд заасан ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар “Эрдэнэт медикал” төв эмнэлэгт оруулсан хөрөнгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр “Медипас” ХХК-ийн балансад шилжүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн балансаас хасах шийдвэр гарч, нийт 70 тэрбум төгрөгийн барилга, орон сууц, дэд бүтэц, тоног төхөөрөмж зэрэг хөрөнгийг шилжүүлэн өгсөн. Үүнээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны А/80 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгө болон зөвлөх үйлчилгээний зардлыг тооцон шилжүүлж эцсийн байдлаар 64.8 тэрбум төгрөгийн үлдэх өртөг бүхий дүнгээр компанийн балансаас хасч, авлагаар бүртгэсэн байна. Уг Гэрээний дагуу “Медипас” ХХК-аас 64.8 тэрбум төгрөгийн авлагыг 18 жилийн хугацаатай байгуулсан нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК валютын ханшийн болон ирээдүйн мөнгөний үнэ цэнээр алдагдал хүлээхээр гэрээ байгуулсан гэж үзэж байгаа юм” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13